Танилцуулга

Манай компани нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 00152 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 а,б,в байрны 1274 өрх, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  84 а,б байрны 228 өрх, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХД-53 дугаар байрны 134 өрх, нийт 1632 айл өрхийг ус дулаанаар зохицуулалттай хангах, бохир усыг татан зайлуулах үйл ажиллагааг явуулж байна.

Дээрх байрны оршин суугчидтай болон УБДС, УСУГ, УБЦТС-тай хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээнд заагдсан эрх үүргийн хэмжээнд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.

Нэг жилийн дотор оршин суугчдын 3850 дуудлагыг хүлээн авч барагдууллаа.

Манай компани нь Инженер, Санхүү, Захиргааны алба гэсэн үндсэн бүтэцтэй нийт 15 ажилтан 24 цагаар тасралтгүй оршин суугчдын дуудлагыг барагдуулан ажиллаж байна.

  • Инженерийн алба нь дуудлагын 3 ээлжийн засварчин, цахилгаанчин, байр хариуцсан засварчин гагнуурчин ,  усны инженер, дулааны инженер
  • Санхүүгийн алба нь орлогын болон тооцооны нягтлан бодогч , орлогын байцаагч -3, нярав
  • Захиргааны алба нь хүний нөөц, дотоод хяналтын мэргэжилтэн, бичиг хэрэг гэсэн бүрэлдэхүүнээр тус тус ажилладаг.

Манай компаний эрхэм зорилго нь хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээтэй ухаалаг удирдлагын систем бүхий тэргүүлэгч мэргэшсэн  хамт олон болно.

2016 оны үйл ажиллагаандаа смарт контор программыг нэвтрүүлж хэрэглэгчдэд шинэ дэвшилтэт орчин үеийн иж бүрэн цахим үйлчилгээг хүргэхээр зорилт тавин чармайн ажиллаж байна.

Фото мэдээ
Дуудлагын утас
75779009, 75778008
Ажиллах хувиар
Даваа - Баасан: 09:00 - 21:00
Бямба - Ням: 10:00 - 20:00
Цаг агаар
Харьяа салбарууд
Санал хүсэлт
Төлөв НийтШийд вэрлэ сэн
И-мэйл
Нээлттэй ажлын байр
Санал хүсэлт өгөх